Popular Posts

Monday, May 31, 2010

Зул өргөх ёслол 2010.05.27

2009 оны зул өргөх ёслолыг хараад ирэх жил зургийг нь заавал авна гэж бодож байж билээ. Энэ жил дотор нь орж авахыг хүссэн ч яг болох өдөр нь санасан тул билет нь дууссан байх гэж бодоод бас л дотор нь орж зураг дарж чадаагүй. Гэсэн хэдий ч гэртээ зүгээр суугаад байж тэвчсэнгүй стадионых нь гаднаас хорхойгоо дарах гэж хэдэн зураг дарав. Дэнлүүг нисгэхээс өмнө тохиргоогоо хэд дээр тавьж авбал тохиромжтойг шалгах гэж хэдэн зураг дарах гэж оролдоход аппарат маань огт дарагддаггүй. Учир нь гэрэл муутайд зураг дардаггүй юм байна л даа. Одоо яанаа гэж бодож байтал хэдэн дэнлүү агаарт хөөрч эхлэв. Зураг дарж үзтэл ажиллаж байна гээч. Би гэдэг хүн чинь бөөн баяр, тэгээд л баахан зураг дарна биздээ.
Дарсан зургуудаасаа хамгийн дажгүй гарсан хэдэн зургийг тавьлаа.

Доорхи зурганд ямар нэгэн засвар хийгээгүй болно.
f/7,1; 1/5s; ISO 1600; 18-55@51mm



Доорхи зураг нь жаахан гялаагаад гарсан байсан тул contrast-ыг л янзалсан болно.
f/4,5; 1/8s; ISO 1600; 18-55@18mm



Доорхи зурганд ямар нэгэн засвар хийгээгүй болно.
f/4,5; 1/8s; ISO 1600; 18-55@20mm

Friday, May 14, 2010

ABU Robocon 2010

Энэ жилийн тэмцээнд сургуулиуд бэлтгэл муу оролцлоо.
Тэмцээний 2-р тойрог эхлэхэд тэнцсэн багуудын ихэнх гар, автомат машинууд ажиллагаагүй болсон байсан нь арайчдээ гэж халаглахаар байлаа.
МУИС амжилтаа бататган 4 дэхь жилдээ Юнител 1, 2-р багууд шөвгийн 4-т багтан нэг баг нь 1-р байрт орсон. Ялсан багийнхандаа Египтэд болох олон улсын тэмцээнд нь амжилт хүсье. Ингээд тус тэмцээн дээр авсан хэдэн зургаасаа тавьлаа. ( Авсан зургуудаа харж суугаад "би хэзээ зураг авч сурнаа" гэж дандаа боддог шүү)