Popular Posts

Monday, September 13, 2010

Ёл хад

Хөвд



Autum 2010




Thursday, July 1, 2010

UB Night

Энэ байшингууд нь нэг л далий харагдаад байхын тэгшлээд тавьдаг ч байж уу.


The Lemons

За ингээд Лемонс хамтлагийн тоглолтон дээр дарсан хэдэн зургуудаа сонирхуулья.

Халаалтын хамтлаг


Radiohead хамтлагийн Jonny Greenwood-тэй маш адилхан байгааз


Лемонсын фен


Тоглолтын захаар


Хотын гудамж миний нутаг, холхиж өссөн өргөн чөлөө, хол явахад санагданаа, ойр ойрхон үгүйлнээ наа на наа на на


Ирээдүйн гитарчин


Thursday, June 10, 2010

шивээ овоо


Ажил дээр

шивээ овоо


Ажилдаа гарлааа хэ хэ

шивээ овоо

Wednesday, June 2, 2010

6 сарын 1 миний дуранд

Хүүхдийн баяр гэж үзэж харах юм ч байхгүй, хурц нартай, нарийн ширхэгтэй шороогоор шуурсан зуны нэгэн аагим халуун өдөр болж өнгөрлөө.
Тус өдрийн хүн болон хогны ихийг яана. Ингээд та бүхэндээ хүүхдийн баяр миний дуранд хэрхэн харагдсаныг сонирхуулая.

f/3,2; 1/1250s; ISO 200; 18-55@18mm


f/5,6; 1/400s; ISO 200; 18-55@51mm


f/5,6; 1/500s; ISO 200; 18-55@50mm


f/3,5; 1/1600s; ISO 200; 18-55@20mm


f/3,5; 1/250s; ISO 200; 18-55@23mm


f/22; 1/15s; ISO 200; 18-55@41mm


f/10; 1/25s; ISO 200; 18-55@46mm

6-р сарын 1нд үйл явдал 3




Monday, May 31, 2010

Зул өргөх ёслол 2010.05.27

2009 оны зул өргөх ёслолыг хараад ирэх жил зургийг нь заавал авна гэж бодож байж билээ. Энэ жил дотор нь орж авахыг хүссэн ч яг болох өдөр нь санасан тул билет нь дууссан байх гэж бодоод бас л дотор нь орж зураг дарж чадаагүй. Гэсэн хэдий ч гэртээ зүгээр суугаад байж тэвчсэнгүй стадионых нь гаднаас хорхойгоо дарах гэж хэдэн зураг дарав. Дэнлүүг нисгэхээс өмнө тохиргоогоо хэд дээр тавьж авбал тохиромжтойг шалгах гэж хэдэн зураг дарах гэж оролдоход аппарат маань огт дарагддаггүй. Учир нь гэрэл муутайд зураг дардаггүй юм байна л даа. Одоо яанаа гэж бодож байтал хэдэн дэнлүү агаарт хөөрч эхлэв. Зураг дарж үзтэл ажиллаж байна гээч. Би гэдэг хүн чинь бөөн баяр, тэгээд л баахан зураг дарна биздээ.
Дарсан зургуудаасаа хамгийн дажгүй гарсан хэдэн зургийг тавьлаа.

Доорхи зурганд ямар нэгэн засвар хийгээгүй болно.
f/7,1; 1/5s; ISO 1600; 18-55@51mm



Доорхи зураг нь жаахан гялаагаад гарсан байсан тул contrast-ыг л янзалсан болно.
f/4,5; 1/8s; ISO 1600; 18-55@18mm



Доорхи зурганд ямар нэгэн засвар хийгээгүй болно.
f/4,5; 1/8s; ISO 1600; 18-55@20mm

Friday, May 14, 2010

ABU Robocon 2010

Энэ жилийн тэмцээнд сургуулиуд бэлтгэл муу оролцлоо.
Тэмцээний 2-р тойрог эхлэхэд тэнцсэн багуудын ихэнх гар, автомат машинууд ажиллагаагүй болсон байсан нь арайчдээ гэж халаглахаар байлаа.
МУИС амжилтаа бататган 4 дэхь жилдээ Юнител 1, 2-р багууд шөвгийн 4-т багтан нэг баг нь 1-р байрт орсон. Ялсан багийнхандаа Египтэд болох олон улсын тэмцээнд нь амжилт хүсье. Ингээд тус тэмцээн дээр авсан хэдэн зургаасаа тавьлаа. ( Авсан зургуудаа харж суугаад "би хэзээ зураг авч сурнаа" гэж дандаа боддог шүү)







Thursday, April 22, 2010

Гэрэл зургийн төрөл

Гэрэл зураг нь дотроо үндсэн 20 төрөлд хуваагддаг юм байна. Эндээс харахад би ердөө хүүхдүүд, газар нутаг, хөрөг зураг, сурвалжлага гэсэн 4-хэн төрлийн зургийг л авдаг юм байна. Авсан зурагнуудаа харахад мэргэжлийн түвшинд жаахан ч гэсэн дөхөж очсон нь нэгээхэн ч алга. :(
1. Агаарын зураг
2. Алдартан
3. Амьтан
4. Архитектор
5. Эвлүүлэг буюу Коллаж
6. Хүүхдүүд

7. Сансар
8. Макро
9. Загвар
10. Натюрморт
11. Папарацци
12. Газар нутаг

13. Ню буюу Нүцгэн
14. Усан доорх
15. Хөрөг зураг

16. Аялал
17. Сурвалжлага

18. Сурталчилгаа
19. Хуримын зураг
20. Уран сайхны зураг

Tuesday, April 20, 2010

Гүнжийн сүм

Гадаа гэрэл муутай, зураг авахад тохиромжгүй өдөр байсан ч гэсэн нэгэнт товлосон өдөр тул ангиараа зураг авцгаахаар Гүнжийн сүм рүү явсан юм.
Би өмнө нь олуулаа явж зураг авч байгаагүй болохоор их сонирхолтой байсан.
Ингээд доор би өөрийн авсан зурагнуудаас дажгүй гарсан хэдэн зургийг тавилаа. Гүнжийн сүмд очсон мөртлөө сумийнх нь зургийг аваагүйн байналээ.
Сүмийнх нь зургийг авсан ч гоё гарахааргүй өдөр байсан л даа.